2022.11.04-ны өдөр Өмнөговь аймгийн Насан туршийн боловсролын төвийн хүсэлтийн дагуу НТБЗСТ-ийн хамт олон Өмнөговь аймагт ажиллаа. Уг ажлын хүрээнд Өмнөговь аймгийн НТБ-ын сургалт үйл ажиллагаатай танилцаж цаашид хамтарч ажиллах боломжийн талаар хэлэлцлээ.
Уг хэлэлцүүлэг дараах чиглэлээр өрнөлөө. Үүнд: НТБЗСТ-ийн эрхлэгч, доктор Д.Үүрийнтуяа- НТБ-ын төвүүдийн хүний нөөцийн чадавх, багшийн мэргэжил дээшлүүлэх чиглэлээр хамтарч ажиллах, хамтарсан судалгаа хийх, БоСС-ийн хөтөлбөрийн албаны дарга Ж.Шинэбаяр- Цахим орчинд багшийн мэргэжлийн хөгжлийг дэмжих, сургалтын чанарыг сайжруулах талаар хамтарч ажиллах, НТБЗСТ-ийн багш Д.Мөнх-Эрдэнэ- Интерактив хэрэглэгдэхүүн бэлдэх арга зүйд багш нарыг сургахад хамтарч ажиллах, НТБЗСТ-ийн багш Т.Батхуяг- Цахим удмын бичиг хөтлөх арга зүй, хэрэгжүүлж буй хөтөлбөртөө тусгах боломж, НТБЗСТ-ийн багш, доктор Д.Оюунбилэг- Насан туршийн боловсролын багшийн цогц чадамж, насан туршийн боловсролын төвийн үйл ажиллагааг идэвхжүүлэх чиглэлээр тус тус мэдээлэл хийж зөвлөн тусалж ажиллаа. Иргэд олон нийтэд чиглэсэн цаг үеийн сургалтыг хэрэгцээнд суурилан амжилттай зохион байгуулж, үлгэр жишээ ажиллаж буй Н.Алгирмаа даргатай ӨМА-ийн НТБ-ын төвийн хамт олны цаашдын ажилд амжилт хүсье.