Мэдээ

hidden

МОНГОЛ УЛСЫН БОЛОВСРОЛЫН ИХ СУРГУУЛЬ  БОЛОВСРОЛ СУДЛАЛЫН СУРГУУЛИЙН БАГШ, НАСАН ТУРШИЙН БОЛОВСРОЛЫН ЗАЙН СУРГАЛТЫН ТЭНХИМИЙН ОЮУТНУУДЫН ЗОХИОН БАЙГУУЛСАН ҮЙЛ АЖИЛЛАГАА (2020-2022 ОН)

Манай тэнхим 1,2,4 курсийн нийт 34 оюутантай. 2020 онд цар тахалтай холбоотойгоор шинээр элссэн оюутнуудтайгаа танилцах өдөрлөг хийгээгүй бөгөөд 2021 оны элссэн оюутнуудаа хамруулан 1,2,4-р курсийнхэн хамтран нэг өдрийг зааланд тоглож өнгөрүүллээ. Үүгээрээ төгсөх курсийн оюутнууд зохион байгуулж хамт олныхоо уур амьсгалыг сайжруулах болон цаашид мэргэжилээрээ сурах итгэл урам зориг өгсөн юм.

 

1,2,4 курсийн оюутнууд хамтран танилцах өдөрлөг зохион байгууллаа. Энэ үеэр хөгжөөнт тоглоом тоглож, өөр хоорондоо танилцаж, харилцан ярилцаж өөрсдийн санал бодол зөвлөмжөө хуваалцлаа. Мөн дараа дараагийн жилүүдэд хэрхэн элсэгчдийнхээ тоог нэмэгдүүлэх, мэргэжилээ суртчилах хэрэгтэй болохыг ярилцсан

2022 оны төгсөгч Б. Батцэцэг, Ц. Түмэнжаргал нар 2022 оны 2 сарын 24нд Нийслэлийн ерөнхий боловсролын 152-р сургуулийн 10-12 ангийн 155 хүүхдэд Багш, Насан туршийн боловсролын мэргэжилээ танилцуулан, ямар сургууль бэлтгэдэг, хэдэн жилээр суралцдаг, ямар хичээлээр элсэлтийн ерөнхий шалгалт өгдөг тухай дэлгэрэнгүй мэдээлэл хүргэсэн.