МУБИС-ийн Боловсрол судлалын сургуулиас “Хамтын ажиллагаа, Түншлэл” төгсөгчдийн анхдугаар форумыг 11дүгээр сарын 27-нд МУБИС-ийн төв номын сангийн хурлын зааланд зохион байгууллаа.
Уг форумд Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхим ийн төгсөгчдийн төлөөөлөл оролцон,
-“Хөдөлмөрийн зах зээл, мэргэжилтний эрэлт, төгсөгчдийн ажил эрхлэлт, тулгамдсан асуудлыг шийдвэрлэхэд төгсөгчдийн оролцоо, боломж” хэлэлцүүлэгт панелистаар 2019 оны төгсөгч, БГД-ийн Насан туршийн сургалтын төвийн багш М.Лосол,
-“Сургууль, төгсөгчдийн хамтын ажиллагаа түншлэл, хөтөлбөрийг сайжруулах, сургуулийг хөгжүүлэхэд бидний оролцоо” сэдэвт хэлэлцүүлэгт панелистаар 2022 оны төгсөгч, ЧД-ийн насан туршийн төвийн багш Б.Одбаяр нар оролцож, ажлын байран дахь нийгмийн хэрэгцээ, шаардлага, туршлага, цаашид хэрэгжүүлэх санаа, хамтран ажиллах боломж, арга замын талаарх санал сэтгэгдлээ хуваалцлаа.
Форумд хүрэлцэн ирсэн болон Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн нийт төгсөгчдөдөө эзэмшсэн мэргэжлийнхээ дагуу үр бүтээлтэй ажиллан, эрхэлсэн ажилдаа ур чадвартай, бүтээлч санаачлагатай байж, хөдөлмөр бүтээлээрээ хошуучлан манлайлагч байхыг хүсэн ерөөе.