Мэдээ

hidden

 
Багш нарын ур чадварыг дээшлүүлэх, бүтээлч арга туршлагыг илрүүлэх, багшийн хөгжлийг дэмжих, steam сургалтын аргазүйгээс суралцах зорилготой ур чадварын уралдаанд
1- р байр Алтай сумын нэгжийн багш П.Сарантуяа
2- р байр Халиун сумын нэгжийн багш Э.Аюуш
3- р байр Бигэр сумын нэгжийн багш Т.Үйтүмэн
Тусгай байранд Дарив сумын нэгжийн багш Б.Баясгалан нар тус тус байр эзэллээ.
МУБИС-ын Насан туршийн боловсролын Зайн тэнхимийн эрхлэгч Д.Үүрийнтуяа, Боловсролын газрын мэргэжилтэн Н.Байгалмаа НТС-ын төвийн сургалтын менежер Р.Энхцолмон нар шүүн явууллаа.
МУБИС, НТБЗТСТ-ийн эрхлэгч Д.Үүрийнтуяа, багш Д.Мөнх-Эрдэнэ нар Насанд хүрсэн суралцагч, 21-р зууны боловсрол, Тогтвортой хөгжлийн боловсрол, Цахим сургалт бэлтгэх аргазүй сэдвүүдээр сургалт өгч хамтран ажиллалаа.
Хамтран ажилласан МУБИС, НТБЗТСТ, Боловсролын газар, ур чадварын уралдаанд идэвх санаачлагатай оролцсон сумдын нэгжийн багш нартаа талархал илэрхийлж амжилт хүсье.