Өнгөрсөн долоо хоногт МУБИС, НТБЗСТ-ээс БЕГ, Насан туршийн суралцахуйн хэлтэстэй хамтран Багануур дүүрэгт ажиллаад ирлээ. Багануур дүүргийн уг төв нь найман настай балчраас наян настай буурай, дүүргийн бүхий л иргэдийн суралцах ялгаатай хэрэгцээт орчинг бүрдүүлж, олон төрлийг сургалтын үйл ажиллагааг явуулж буй сайн туршлагатай танилцан цаашид багшийг хөгжүүлэх, технологийг Насан туршийн боловсролд нэвтрүүлэхэд хамтран ажиллахаар ярилцлаа.
Дашрамд дурдахад манай тэнхимийн 2024 оны төгсөгч Uran Tsetseg шавь маань өөрийн мэдсэн сурснаа төвийнхөө үйл ажиллагаанд амжилттай хэрэгжүүлж, удирдлагын зүгээс сайн үнэлгээ авч байгааг хараад бахархах сэтгэл төрлөө.
Та бүхнийхээ цаашдын ажилд өндөр амжилт хүсье!