Мэдээ

hidden

 

 
Европын холбооны Erasmus+ хөтөлбөрийн Дээд боловсролын чадавх бэхжүүлэх төслийн хүрээнд хэрэгжиж буй RETEACH төслийн хүрээнд зарлагдсан "ТӨСӨЛД ОРОЛЦОГЧ ИХ СУРГУУЛИУДЫН ШААРДЛАГАТАЙ СУРГАЛТЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ" нийлүүлэх тендерийн сонгон шалгаруулалтыг танхим болон цахим хосолсон хэлбэрээр боллоо.
Төслийн оролцогч их сургуулиудад сургалтад шаардлагатай тоног төхөөрөмж худалдан авах тендерийн үйл ажиллагааг 3 сарын 24-ны өдөр эхлүүлсэн бөгөөд тендерт оролцох хүсэлтээ 7 байгууллага илэрхийлсэн. Материал ирүүлсэн 4 байгууллагаас сонгон шалгаруулалтыг Тендерийн бичиг баримтад заасан шалгуурын дагуу үнэлж, сонгон шалгаруулалтыг явууллаа.
Тендер сонгон шалгаруулах үйл ажиллагаанд төслийн ерөнхий зохицуулагч Отгонтэнгэр их сургуулийн төслийн багийн гишүүд болон түншлэгч их сургуулиуд болох МУБИС, Хангай дээд сургуулийн төлөөлөл танхимаар, МУИС-ийн Зүүн бүсийн сургууль, Дархан дээд сургуулийн төлөөлөл онлайнаар оролцов. Тендерийн үйл ажиллагааг зохион байгуулах ажлын хэсгийн гишүүд тендерийн бичиг баримтад заасан шалгуур үзүүлэлтийг хангасан эсэхэд үнэлгээ хийж, материал ирүүлсэн байгууллага тус бүрийн холбогдох материалд дүн шинжилгээ хийсэн юм.
Үнэлгээний хорооны хурлаар “хамгийн сайн” үнэлэгдсэн тендерээр “Ай Ти Зон ХХК”-ийн ирүүлсэн саналыг ажлын хэсгийн гишүүдийн олонхын саналаар сонголоо.
Тендерийн үйл ажиллагаанд материалаа ирүүлж, шалгаруулалтад оролцсон байгууллагууддаа талархал илэрхийлье. Та бүхний ажилд өндөр амжилт хүсэн ерөөе.