Мэдээ

hidden

"Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх танхим" нээгдлээ.
МУБИС-ийн тогтвортой байдлын түр хорооны гишүүд болох доктор Д. Үүрийнтуяа, доктор Я. Шийлэгмаа нарын санаачилгаар МУБИС-ийн хичээлийн 9-р байр Боловсрол судлалын сургуулийн 27 тоот ангийг "Тогтвортой хөгжлийн боловсролын төлөөх танхим" болгон өнөөдөр нээлтээ хийлээ. Нээлтэд Япон улсын Окаяама их сургуулийн "ТХБ-ыг дэмжих төв"-ийн захирал, ЮНЕСКО-ийн төлөөлөлч Хироки Фүжи байлцаж, цаашид ТХ, ТХБ-ыг багш бэлтгэх хөтөлбөрт интеграцчилах чиглэлээр олон үйл ажиллагааг хамтарч хэрэгжүүлэхээр боллоо.