2023 оны 06 сарын 06-нд НТБЗСТ-ийн хамт олон элсэлтийн үйл ажиллагааны хүрээнд Өвөрхангай аймгийн Хархорин сумын Орчлон, 1,2, Гүнзгийрүүлсэн сургалттай ЕБС-иудын төгсөх ангийн 110 сурагчдад "XXI зууны иргэн ба насан туршдаа суралцахуй" сургалтыг зохион байгууллаа. Сургалтаар тэнхимийн багш нар сурагчидтай дараах агуулгын хүрээд харилцан ярилцаж, зөвлөгөө өгч ажиллав. Үүнд: Мэргэжил сонголт, Дижитал эриний чадварууд ба кодчилол, хиймэл оюун ухаан. Бидний ажлыг дэмжин хамтарч ажилласан Хархорин сумын 2-р сургуулийн захирал Enkhriitsetseg Gursed болон бусад захирлуудаа баярлалаа.