Мэдээ

hidden

Боловсрол судлалын сургууль “One-Time Edu-Tech” компьютерын шинэ лабораторио 2022 оны 12 сарын 9-ний өдөр нээж, МУБИС-ийн цахим сургалтын орчинг нэгээр нэмлээ. Уг лабораторийг хуучин автомашины гаражийг сэргээн тохижуулж, 52 оюутан ашиглах боломжтой орчин үеийн шинэлэг технологид суурилсан байдлаар сургалтын үйл ажиллагаанд орууллаа.
“One-Time Edu-Tech” компьютерын лабораторийг цаашид Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн харьяанд үйл ажиллагаа явуулахаар болж, хиймэл оюун ухаанд суурилсан боловсрол судлалын инновац бүтээх чиглэлд сургуулийн тэнхмүүд, эрдэмтэн багш нар хамтарч ажиллах юм.