Багш, насан туршийн боловсролын оюутнууд СУИС-д зочиллоо.
Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхмиэс "Гоо зүй мэдрэмжийн боловсрол" хичээлийн хүрээнд СУИС-ийн Театр урлагийн сургуультай хамтын ажиллагааны гэрээний хүрээнд ТУС-ийн жүжиглэх урлаг хөтөлбөрийн 4б курсийн хоёрдахь дипломын болох Японы нэрт зохиолч Рюүносүкэ Акүтагава “ШИРЭНГЭД” жүжгийг үзэж сонирхлоо. Оюутнуудыг СУИС, ТУС-ийн багш С. Гантулга хүлээн авч, сургуулиа танилцуулсан бөгөөд цаашид оюутныг хөгжүүлэх, харилцан туршлага солилцох, багшийн мэргэжил дээшлүүлэх сургалтыг зохион байгуулах зэрэг олон чиглэлд хамтарч ажиллахаар болов.