Бидний тухай

hidden

“Багш, Насан туршийн боловсрол” бакалавраар 2018-2019 оны хичээлийн жилд тус мэргэжлээр анхны төгсөлт хийж 6 оюутан төгссөн. 2019 -2020 онд 20 оюутан, 2020-2021 онд 9 оюутан нийт 35 оюутан төгсөж, Нийслэл, хөдөө орон нутгийн Насан туршийн боловсролын төв, нэгжүүдэд 100% ажлын байраар хангагдан Насан туршийн боловсролын багшаар амжилттай ажиллаж байна. Одоо “Багш, Насан туршийн боловсрол” бакалаврын  I курст 16 оюутан, II курст 8 оюутан, IV курст 10 оюутан, нийт 34 оюутан суралцаж байна. “Насан туршийн боловсрол” магистрын сургалтад 7 суралцагч суралцан төгсөөд 6 суралцагч магистраа хамгаалсан. 2020 онд “D011405” индекстэй  “Багш, Насан туршийн боловсрол” бакалаврын хөтөлбөрөө БМИҮЗ-д магадлан итгэмжлүүлж 5 жилийн эрх авч, нийгмийн эрэлт хэрэгцээнд тулгуурлан тасралтгүй сайжруулан хөгжүүлж байна.

C:\Users\dell pc\Pictures\НТБЗСТ 2019\43498501_434039460460327_8567204409593823232_n.jpg

2019 онд “Багш, Насан туршийн боловсрол” бакалаврын 1-4 курсын хамт олон.

Манай тэнхимийн сургалтын чиглэлийг 2014 оноос-2021 оны байдлаар авч үзвэл:

  • “Багш, насан туршийн боловсрол” бакалаврын сургалт 124 кредит суралцах хугацаа 3,5-4 жил
  • “Насан туршийн боловсрол” магистрийн сургалт 34 кредит суралцах хугацаа 1,5-2 жил
  • Багш мэргэжил “хөрвөх” бакалаврийн 1 жилийн сургалт (2014 оноос 2016 оны 06 сар хүртэл) 
  • Багш мэргэжил “хөрвөх” бакалаврт “Багш боловсрол”-ын багц хичээл (2016 оны 09 сараас 2018 оны 12 сар дуустал) 23 кредит
  • “Багшлах мэргэжил” сертификатын сургалт 12 кредит суралцах хугацаа 45 хоног (Сэтгэл судлал, боловсрол судлал, мэргэжлийн дидактик, боловсролын орчин үеийн асуудал) сургалтын чиглэл нь их дээд сургуульд багшилж буй инженер, орчуулагч, хуульч зураач гэх мэт багш бус мэргэжлийн магистрт “багшлах мэргэжил” эзэмшихэд нь дэмжлэг үзүүлдэг.
  • Нийгэмд чиглэсэн байгууллага, хамт олны “Багшлахуй” захиалгат сургалтыг захиалагчийн эрэлт хэрэгцээ, хүсэлтийн дагуу 0,5-2 кредитийн агуулга бүхий  хөтөлбөрийг тухай бүрд нь боловсруулан 1-7 хоногт зохион байгуулдаг. 
  • Багш мэргэжилээр суралцагчдад зориулсан “Насан туршийн боловсрол” сонгон судлах хичээл 2 кредит
  • Зайн болон цахим сургалтын арга зүй, цахим хэрэглэгдэхүүн бэлтгэх арга зүй тус бүр 2 кредит хичээлийг бакалавр, магистр, “Багшлах мэргэжил” сертификат, захиалгат сургалтын түвшинд сургалт зохион байгуулж байна.

Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн тэргүүлэх судалгааны чиглэл:

  • Насан туршийн боловсролын хөгжлийн чиг хандлага, агуулга, арга зүйн хөгжил
  • Зайны сургалтын хөгжлийн чиг хандлага, цахим сургалтын арга зүйн хөгжил, цахим хэрэглэгдэхүүн боловсруулах технологи

Насан туршийн боловсрол, зайн сургалтын тэнхимийн судалгаа, шинжилгээний чадварыг дээшлүүлэх, Насан туршийн боловсрол, арга зүйн чиглэлээр дараах байгууллагатай хамтран ажиллаж байна.Үүнд: 

А. Гадаад:

  • Солонгосын Чуннам ИС
  • Японы Хёого мужийн Багшийн их сургууль. 
  • АНУ-ын Нью Мехико мужийн Боловсролын их сургууль
  • Финлянд улсын Оулугийн их сургууль
  • БНХАУ-ын Хөх хотын Багшийн их сургууль
  • БСШУСЯ-тай хамтран Монгол улсад хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд. Тухайлбал: Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (JICA)
  • ОХУ-ын Дубна хот дахь Цөмийн судалгааны нэгдсэн институтийн сургалт судалгааны төв

Б.  Дотоод:  

  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институт 
  • Боловсролын хүрээлэн
  • НҮБ-ын Хүн амын сан
  • БСШУЯ-ны Насан туршийн боловсролын үндэсний төв
  • Нийслэл, Дүүрэг, Орон нутгийн Албан бус, Насан туршийн боловсролын төв, нэгжүүд
  • Нийслэлийн болон хөдөө орон нутгийн ЕБС
  • БСШУЯ, ШУТС (суурь судалгааны чиглэлээр)
  • Иргэний нисэхийн ерөнхий газар
  • Үндэсний батлан хамгаалахын их сургууль
  • Монгол улсын консерватур
  • ШУА-ийн Физикийн хүрээлэн

Багш, Насан туршийн боловсролын хөтөлбөрийг боловсруулан хэрэгжүүлэх явцдаа сургалтад оролцогч, сонирхогч талуудын эрэлт хэрэгцээнд нийцсэн байдал, насан туршийн боловсролын агуулгыг амьдралд хэрхэн хэрэгжүүлэх боломжийг Насан туршийн боловсролын үндэсний төв болон нийслэл,  дүүргүүдийн Насан туршийн боловсролын төвүүдийн хүрээнд, мөн хөдөө орон нутгийн Насан туршийн боловсролын төв, нэгжийн хүрээнд тасралтгүй хамтран ажиллаж байна.

C:\Users\dell pc\Pictures\НТБЗСТ 2019\32337132_171421716909784_88022709031665664_n.jpg C:\Users\dell pc\Pictures\НТБЗСТ 2019\43596034_434036720460601_6778121694952292352_n.jpg

2018, 2019 онуудад Насан туршийн боловсролын үндэсний төв болон нийслэл,  дүүрэг, орон нутгийн Насан туршийн боловсролын төв, нэгжийн багш нарт сургалт явуулж “сургагч багш” бэлтгэж буй агшин.

Сургалтын хамтын ажиллагаанаас гадна тус тэнхимийн багш нар бусад сургууль, тэнхимийн багш нартай эрдэм шинжилгээ, судалгааны ажил, ажлын хэсэгт ажиллах, шинэ арга зүйг хэрэгжүүлэх, хөтөлбөрийн хороо, спортын болоод олон нийтийн үйл ажиллагаанд хамтарч оролцдог. Үүнд:

  • “Багшлах мэргэжил” сертификатын сургалт
  • “Багшлахуй” байгууллага, хамт олны захиалгат сургалт
  • Насан туршийн боловсрол, зайн сургалтын чиглэлээр сургалт, судалгааны ажилтай танилцах, тэнхимийн семинар 
  • Багш, Насан туршийн боловсрол бакалаврын 1-4 ангийн “Оюутны танилцах өдөрлөг”, “Хамтдаа хөгжье” тэнхимийн семинар, тэнхимийн оюутны эрдэм шинжилгээний хурал 
  • Багшийн мэргэжил дээшлүүлэх институтийн 1, 5, 10 жил ажилласан багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад “Насан туршийн боловсролын бодлого, хөгжлийн чиг хандлага”, “Тэгш хамруулах боловсролын бодлого, хөгжлийн чиг хандлага” сэдвүүдээр санал солилцсон.
  • ЕБС-ийн үндэсний цөм хөтөлбөр боловсруулах, ЕБС-ийн хими, физикийн ном сурах бичиг боловсруулах багт тус тэнхимийн багш нар ажиллаж, багш нарын мэргэжил дээшлүүлэх сургалтад хамтран ажиллаж байна.

НТБЗСТ-ийн оюутны Эрдэм шинжилгээний бага хурлыг жил бүр зохион байгуулж байх төлөвлөгөөг тэнхимээс гаргасны дагуу 2019 оны 2 сарын 27-ны өдөр анх удаа “Насан туршийн боловсролын өнөөгийн байдал” сэдэвт оюутны эрдэм шинжилгээний бага хурлыг зохион байгуулж 3-р курсын оюутнуудын 7 илтгэл, 2-р курсын оюутнуудын 3 илтгэл, 1-р курсийн оюутнуудын 1 илтгэл нийт 11 илтгэл хэлэлцүүлсэн. Цаашид улам өргөжүүлэн уламжлал болгон явуулж байна. Оюутнуудын мэргэжлийн бэлтгэл үйл ажиллагаанд зориулсан нээлттэй лекцийг зохион байгуулдаг бөгөөд тухайн салбартаа нэр хүндтэй эрдэмтэн, профессорыг урин оролцуулдаг.